Уганда улсын нэгэн сайдыг бие хамгаалагч нь буудаж хөнөөжээ

5-р сарын 3, 2023 - 09:45
2 жил өмнө
 0  24
Уганда улсын  нэгэн сайдыг  бие хамгаалагч нь  буудаж хөнөөжээ

Африк тивийн Уганда улсын үндэсний армийн алба хаагч өөрийн хамгаалж байсан засгийн газрын сайдын амийг хөнөөсөн хэрэг гарчээ.

Хүйсийн тэгш эрх, хөдөлмөрийн яамны дэд сайд, чөлөөндөө гарсан хурандаа Чарльз Окелло Энгола өчигдөр нийслэл Кампала хот дахь гэртээ буудуулж алагдсан байна.

Сайдын амийг хөнөөсөн цэрэг Уилсон Сабити дараа нь өөрийгөө буудаж, амиа хорложээ.

Хоёр хүний хооронд ямар маргаан зөрчил байсан талаар мэдээлэл одоогоор алга байна. Сабити нэг сарын өмнө сайдын хамгаалалтад томилогдож байжээ.

Share:
24

like

dislike

love

funny

angry

sad

wow