Үхэр: Ямар ч ажил нь танаас их хүч чармайлт шаардах болно

10-р сарын 17, 2024 - 07:17
5 өдрийн өмнө
 0
Үхэр: Ямар ч ажил нь танаас их хүч чармайлт шаардах болно

12 ордын өдрийн  зурхай (2024.10.17) 

Хонь: Хий хоосон таамаг дэвшүүлж, хийсвэрээр ургуулан бодсоноос болж бодит байдлыг дутуу харж, дүгнэж магадгүй. Хол замд явах, аялал зугаалгад гарах зэрэг нь тийм ч таатай биш байх. Ялангуяа хүч чадал шаардсан аливаа ажил нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Танд туршлага болох боломжийг алдах хэрэггүй. 

Үхэр: Ямар ч ажил нь танаас их хүч чармайлт шаардах болно. Ажил хэргийн харилцаа тогтворжоогүй байгаа бол хэвийн үргэлжилж чадахгүй. Хувь тавилан таны бардам омголон байдлыг сорино. Ямар нэгэн асуудал гарч болзошгүй тул бүх төлөвлөгөө, бичиг баримтаа сайн цэгцэлж хадгал. Аливаа зүйлд уян хатан хандахаас гадна болгоомж үргэлж хэрэгтэй гэдгийг санаарай. 

Ихэр: Түргэн зангаасаа болж бусдын олз болох магадлал өндөр байгаа тул өөртөө хяналттай байж, бүх зүйл дээр тунг нь тааруулж хандах хэрэгтэй гэж зөвлөж байна. Ямар ч нөхцөл байдал таныг угтсан ч туйлын тайван байж сөрөг хандлагуудаас өөрийгөө хамгаал. Таагүй нөхцөл байдлыг аль болох тойрон гарахыг хичээгээрэй. Ялангуяа ажил мэргэжлийн харилцаанд илүү хянамгай байгаарай. 

Мэлхий: Бусдын өмнө өгөөмөр найрсаг байдлаа харуулахын тулд хээнцэр тансаг амьдралд тэмүүлэх бололтой. Бусдыг ойлгох чадвар, урам зориг, уран бүтээлийн онгод зэрэг нь таны ажлыг амжилттай дуусгах боломж олгоно. Элдэв таагүй зүйлд аль ч талаараа өөрийгөө бүрэн дүүрэн бэлтгэж, айж эмээхгүй байхыг эрхэмлээрэй. 

Арслан: Амьдралдаа ямар нэгэн дорвитой зүйлийг зорилго болгох талаар анхаар. Оновчтой санаагаа ажил хэрэг болгох арга замыг олох хэрэгтэй байна. Төлөвлөгөө гаргахдаа гэр бүл болон бусад ойр дотнын хүмүүсээ татан оролцуулах нь илүү үр дүнтэй байж мэднэ. Найз нөхөдтэйгөө уулзах уулзалтаас хойш суух хэрэггүй. Таны хувьд их мэдээлэл, арвин туршлага хуримтлуулах боломж гарна гэдгийг санаарай. 

Охин: Танд ажил хэргийн төсөөлж байгаагүй сайхан санал гэнэтийн байдлаар орж ирнэ. Харин сэтгэл санааны бэлтгэлгүй байдал нь үүсэх нөхцөл байдлыг дүгнэж тунгаахад ихээхэн төвөг учруулна. Таны өмнө гаргасан төлөвлөгөө зарим тохиолдолд бүтнээрээ өөрчлөгдөж магадгүй. Зөвхөн өөрт хадгалагдаж байх ёстой нарийн нандин хүсэл, мөрөөдлөө олон хүнд дэлгэж уудлах хэрэггүй. 

Жинлүүр: Эерэг сөрөг зүйл олон байх бөгөөд байдал тогтворгүй байна. Огцом ууртай, анхаарал сул байх нь аливаа үйл явдлыг муу талаар нь хүлээж авах үндэс болж магадгүй. Бүхий л харилцаа тань анхаарал болгоомжоор дүүрэн байх хэрэгтэй болно. Ирээдүй нь тодорхой хир нь цаг хугацаанд шахагдсан ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг зөвлөж байна. 

Хилэнц: Хичээл зүтгэл гаргасан бүхэн өөдрөг ойлгомжтой байх болно. Гэхдээ хэт оргилсон эрч хүч нь зарим зүйлийг хийж бүтээхэд саад болж мэдэх юм. Тиймээс эрч хүчээ зөв хуваарилахыг зөвлөж байна. Хайртай хүнийхээ сэтгэл зүрхийг эзэмдэх хүсэл төрнө. Сонирхолтой төлөвлөгөө гарган, гэнэтийн болзоогоор баярлуул. Мөн илүү сонирхолтой зүйл зохион байгуулж ч болно. 

Нум: Зарим ярвигтай асуудалд хэт их тархиа гашилгах хэрэггүй. Цаг хугацааны аясаар аяндаа шийдэгдэх болно. Харин хувийн амьдралынхаа баяр баясгалан, уйтгар гунигийг дэнсэлж, тэнцвэрт байдлыг эрхэмлэхгүй бол нэг тал руугаа хэт хэвийх магадлалтай. Нурж унах эсвэл дүүлэн нисэх хоёрын алинд өртөхийг өмнө нь таах аргагүй байна. Зөв хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. 

Матар: Өдөр тутмын ажлаа тайван үргэлжлүүл. Хувийн амьдралынхаа асуудлаас түр ч атугай холдохыг хичээ. Санхүү эдийн засгийн байдал тогтворгүй болж мэднэ. Хөнгөн хялбар аргаар ашиг орлого олох тухай ажлын санал ирж магадгүй. Үүнээс зайлсхийх хэрэгтэй. Зөв хүсэл мөрөөдөл нь таны амжилтын эхлэл болно. 

Хумх: Таны бусдыг итгүүлж, ятгах чадвар өндөр байна. Гэвч аль үед үүнийг ашиглахаа сайн мэдрэх хэрэгтэй. Хэрэгцээтэй үед нь харилцан ярилцагчдаа үзэл бодлоо хэлэх боломж олгохоо мэдрэх хэрэгтэй. Өөрийгөө бусдаар хүндлүүлэхийн тулд аль болох ухаалаг байхыг зөвлөж байна. Ийм байж чадвал ямар ч нөхцөл байдалд танд амжилт ирнэ. 

Загас: Харилцаа холбоо сайжирч, ажил төрлийн холбоотой магтаал сайшаал хүртэх бололтой. Хайр сэтгэл харилцан ойлголцол, итгэлцэл дээр тогтох болно. Хосуудын хамтдаа өнгөрүүлж чадахгүй байгаа цаг хугацаа зарим төвөгтэй байдлыг үүсгэж магадгүй. Тиймээс бие биедээ аль болох сайнаар хандаж, гомдоохгүй байхыг хичээ. 

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow