Францад үймээн үргэлжилж, олон зуун хүн баривчлагдсаар байна

7-р сарын 3, 2023 - 08:29
1 жил өмнө
 0  17
Францад үймээн үргэлжилж, олон зуун хүн баривчлагдсаар байна

Францын нийслэл Парис хотын дагуул хотод 17 настай хүү цагдаагийн гарт амиа алдсаны дараа эхэлсэн эмх замбараагүй байдал үргэлжилж, ням гарагт шилжих шөнө олон зуун хүн баривчлагджээ. Францын Дотоод хэргийн яамны мэдэгдсэнээр, цагдаагийн ажилтны гарт амиа алдсан 17 настай Наэлийг оршуулах ёслол болсны дараа үймээн дахин дэгдэж, тав дахь өдрөө үргэлжилсэн энэ эмх замбараагүй байдлын үеэр ням гарагт шилжих шөнө 700 гаруй хүн баривчлагдсан байна. Нийгмийн эмх журмыг сахиулахын тулд Францад нэмэлтээр 45 000 цагдаа дайчлагдсанаас 7000 нь Парис болон дагуул хотод эмх журам сахиулж байгаа аж.Францад болсон үймээний үеэр эсэргүүцэгчид Парисын хоёр дэлгүүрийг тоножээ

Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманены мэдэгдсэнээр хотуудын гудамжинд олон тооны цагдаа гарч ирснээр эмх замбараагүй байдал болон хүчирхийлэл нэмэгдэхээс урьдчилан сэргийлж чадсан гэнэ.

 


Гэсэн ч нэмэлтээр хүчлэн хамгаалалт зарлаж, хүмүүсийг олноор нь баривчилсан ч Францын олон бүс нутагт үймээн намжихгүй хэвээр байна. Олныг хамарсан эмх замбараагүй байдал өнгөрсөн шөнө гэхэд л Лион, Гренобль, Марселийг хамарчээ.Эмх замбараагүй байдалд оролцогчид Парисын дагуул хот болох Л'Ай-ле-Роз хотын дарга Винсент Жанбрюны гэр лүү халдан орж, дараа нь барилгыг шатаажээ. Энэ үед хотын дарга гэртээ байгаагүй, эмх замбараагүй байдлын улмаас хэдэн шөнө ажил дээрээ хонож байгаа бол үймээн дэгдээгчид гэр рүү нь дайран орох үеэр эхнэр, тав болон долоон настай хоёр хүүхэд нь унтаж байсан гэнэ. Тэд байшин шатах үеэр гэрээсээ гарах гэж байхдаа гэмтэж, хотын даргын эхнэр хөлөө хугалсан бол нэг хүүхэд нь мөн гэмтсэн гэж Винсент Жанбрюн Твиттер хуудсандаа бичсэн байна. отын даргын гэр рүү үймээн дэгдээгчид дайрсныг байж болшгүй үйлдэл хэмээн Францын Ерөнхий сайд Элизабет Борн мэдэгджээ.


Үймээн дэгдээгчдийн энэ үйлдлийг хүний амь насанд халдах гэсэн оролдлого гэж үзэн, хууль сахиулах байгууллагынхан хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow