Наадмын тасалбар "шагчдын" гарт орж 5-8 дахин нугарч борлуулагдаж эхэллээ
Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт байх авто зогсоолд байрлах автомашины зогсоолын зөвшөөрлийг олгосон. Тус тасалбаруудыг хоёр дахь жилдээ enaadam.mn сайтаар дамжуулан борлуулж байгаа юм.
Гэвч өнгөрсөн Бямба гаригт тус сайтаар борлуулагдсан баяр наадмын нээлт, хаалтын тасалбар 15 минутад зарагдаж дууссан байна. Энэ жилийн тухайд Үндэсний их баяр наадмыг төв цэнгэлдэх хүрээлэнд үзэхэд сүүдрэвчтэй суудлын тасалбарын үнэ 52, сүүдрэвчгүй суудлын тасалбарын үнэ 42 мянган төгрөг аж.
Харин авто зогсоолд байрлах зөвшөөрлийн үнэ 21 мянган төгрөг байхаар тогтоод байсан юм. Тэгвэл аль хэдийнэ цахим хуудаст наадмын тасалбар шаглагдаж эхэлжээ. Тасалбар одоо "шагчдын" гарт орсон учир 5-8 дахин нугарч тусгай цахим хуудсуудаар зарагдаж байна. Ялангуяа "Наадам 2023" зэрэг цахим хуудаст тасалбарын худалдаа эд цэцгэлж байна. Гэвч хууль хүчний байгууллагууд энэ асуудлыг шалгадаггүй учир "шагчид" гаарч жилийн жилд хэд хэдэн саяыг олдог болоод хэвшжээ. Наадам дөхөхөөр тасалбар хэд хүрэхийг таах аргагүй.