Насанд хүрээгүй хүүхдүүд кофе шопоос гар утас, бэлэн мөнгө хулгайлжээ

10-р сарын 5, 2024 - 09:28
3 сарын өмнө
 0  17
Насанд  хүрээгүй хүүхдүүд кофе шопоос гар утас, бэлэн мөнгө хулгайлжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кофе шопод хулгайч орсон байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 8-12 насны А, М, Б нар нь тус кофе шопоос гар утас болон, бэлэн мөнгө хулгайлсныг шуурхай илрүүлэн Багануур дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. 

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн хүмүүжил, хараа хяналтаа сайжруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Share:
17

like

dislike

love

funny

angry

sad

wow