Цахимаар мансууруулах бодис худалддаг байж болзошгүй иргэдийг саатууллаа

9-р сарын 23, 2024 - 12:09
3 сарын өмнө
 0  18
Цахимаар мансууруулах бодис худалддаг байж болзошгүй иргэдийг саатууллаа

Цахимаар мансууруулах бодис худалдаж байгаа тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Хар тамхитэй тэмцэх газар энэ сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс Ц, Э, О гурвыг, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс М, Б хоёрыг саатуулсан байна. Тэд мансууруулах үйлчилгээтэй бодис хууль бусаар олж авч, бусдад худалддаг байж болзошгүй байгаа аж. 

Сүүлийн 5 жилд мансууруулах бодистой холбоотой 1117 гэмт хэрэгт 1425 хүнийг холбогдуулан шалгажээ. Тэдний 91.2 хувь нь 15-35 насны хүүхэд, залуус байна. 

Share:
18

like

dislike

love

funny

angry

sad

wow