Буриадаас чөлөөт бөхийнхөн 11 медаль хүртлээ

5-р сарын 24, 2023 - 11:13
2 жил өмнө
 0  7
Буриадаас  чөлөөт бөхийнхөн 11 медаль хүртлээ

ОХУ-ын Буриад улсын хөдөө аж ахуйн академийн профессор Александр Петрович Поповын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн Улаан-Үд хотод болж өндөрлөлөө.

 Тус тэмцээнд Буриадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн манай эрэгтэйчүүд зодоглож 3 алт, 2 мөнгө, 6 хүрэл, нийт 11 медаль хүртсэн байна.

 Медаль хүртсэн тамирчид:

Тэмцээний аваргууд Н.Насанбуян  /57 кг/, Э.Тэмүүлэн /70 кг/, Э.Батмагнай  /125 кг/,

Мөнгөн медаль хүртсэн Э.Төгсжаргал /65 кг/, Д.Оргилох /97 кг/,хүрэл медалийн эздээр П.Дашцэрэн /61 кг/, Ш.Дэлэг /70 кг/, Б.Батбаяр /74 кг/, А.Дөлгөөн /79 кг/, Д.Саранцогт - 97 кг, Б.Баярмагнай /125 кг/ нар юм.

Share:
7

like

dislike

love

funny

angry

sad

wow