Асашёорюү Д.Дагвадоржийн дүү Хошёорюү С.Бямбасүрэн хоёр дахь түрүүгээ хүртэв
Мэргэжлийн сүмо бөхийн хацу башё өндөрлөлөө. Сүүлийн өдрийн барилдааны эцсийн мөчид 3 бөхийн хооронд нэмэлт барилдаан гарсан юм. Нэмэлт барилдаанд Хошёорюү С.Бямбасүрэн адил даваа унаатай байсан Кинбозан, Охо нарыг давснаар 12 даваа 3 унаатайгаар түрүүллээ. Монголчууд дахин нэг сүмогийн Их аваргатай боллоо.
Асашёорюү Д.Дагвадоржийн том ах Д.Сугарын хүү Хошёорюү С.Бямбасүрэн хацу башёд түрүүлж, мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх Их аварга болж байна.