Камала Харрисын хандив тэрбум ам. долларт хүрчээ
АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис долдугаар сараас эхлэн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээс хойш 1 тэрбум гаруй ам.долларын хандив цуглуулжээ.
Харрисын кампанит баг албан ёсоор нийт дүнг зарлаагүй байгаа ч "The New York Times" болон "NBC News"-ийн хэд хэдэн эх сурвалж түүнийг 1 тэрбум ам.долларын босгыг давсан гэж мэдэгджээ.