Хамгийн өндөр 14 уулын оргилд гарсан 18 настай Р.Нима Гиннесийн номд бичигджээ

10-р сарын 16, 2024 - 20:54
2 сарын өмнө
 0  13
Хамгийн өндөр 14 уулын оргилд гарсан 18 настай  Р.Нима Гиннесийн номд бичигджээ

Дэлхийн хамгийн өндөр гэгддэг 14 цэгт бүгдэд нь авирсан Балба улсын уулчин, 18 настай Нима Ринжи  анхны залуу уулчин болж Гиннесийн номд бүртгэгдлээ.


Олон улсын уулын болон авиралтын холбооноос далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөртэй дэлхийн хамгийн өндөр 14 цэгийг тодорхойлон гаргасан байдаг. Тус 14 цэгт бүгдэд нь авирч чадсанаар 18 настай эр уг амжилтад хүрсэн дэлхийн хамгийн залуу уулчин болсон байна. Балба улсын уулчин тэрбээр 16 настайгаасаа эхлэн ууланд авирч эхэлсэн бөгөөд 740 өдрийн дотор хамгийн өндөр 14 цэгт авирч дуусгажээ. 


Энэхүү амжилтыг өмнө нь 2019 онд мөн Балба улсын уулчин Мингма Гябу 30 насандаа тогтоож байсан юм. Дэлхийн хамгийн өндөр гэгддэг 14 цэг нь Азид буюу Гималайн нуруу, Каракорамын нуруунд байрладаг.

Share:
13

like

dislike

love

funny

angry

sad

wow