Хүчирхийлэлийн хэрэгт буруутгагдаж буй Алдарт реппэр P Diddyг амиа хорлож магадгүй хэмээн тусгай хяналтад байлгаж эхэлжээ

Алдарт реппэр Шон Дидди Комбс буюу P Diddy өнгөрөгч даваа гарагт саатуулагдсан. Түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, хээл хахууль өгсөн, хүн худалдаалсан зэрэг хэд хэдэн гэмт хэрэгт буруутгаад байгаа бөгөөд прокурорын зүгээс нийт 14 хуудас яллах дүгнэлт үйлдсэн байна. Нью-Йоркийн Бруклин дахь Метрополитан хорих төвд хоригдож байгаа түүнийг батлан даалтад гаргахаас татгалзсан бөгөөд амиа хорлож магадгүй гэх шалтгаанаар хяналтад байлгаж эхэлжээ. Учир нь тэрээр цочролд орж сэтгэцэд нь өөрчлөлт орсон тул урьдчилан сэргийлэх байдлаар ийнхүү хяналтад авсан байна.
Түүний хоригдож буй хорих төв нь 1994 онд нээгдэж байсан байна. Мөн 1200 орчим хүн хоригдож байгаа тус хориход хүчирхийлэл, амиа хорлолт их гардаг ба хоол хүнсний хангамж муу, бохир орчинтой гэдгээрээ алдартай аж. Тус хорих төвийг дэлхий дээрх "там" хэмээн нэрлэдэг аж.






