Ө.Уянгыг ажилд нь буцааж авах шүүхийн шийдвэр гарчээ

10-р сарын 19, 2023 - 15:25
1 жил өмнө
 0  95
Ө.Уянгыг ажилд нь буцааж авах шүүхийн шийдвэр гарчээ

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын  гоцлон дуулаачийн нэг болох МУГЖ Ө.Уянга тодорхой бус шалтгаанаар ажлаас халагдсан тухайгаа өнгөрсөн хавар нийгмийн сүлжээндээ хуваалцаж байсан. Тэгвэл түүнийг ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарчээ.

Энэ талаар гавьяат дуучин Ө.Уянга нийгмийн сүлжээндээ "Дуурийн театраасаа халагдаад юу болсон бэ.Эргэж ажилдаа орсон уу, гэсэн асуулт нэг сараас хойш намайг дагалаа. Анх театрынхаа босгыг алхаж орсноос хойш энэ мэргэжил нэгдүгээрт юм шүү гэдгийг ТАЙЗ минь миний ой тойнд гүн гүнзгий суулгаж өгсөн юм. Олон сайхан авьяастны гал голомт болсон ягаан театраасаа их ч зүйлийг сурч, их ч зүйлийг өөртөө шингээж авсаан. Тайзан дээрээ гарахгүй, дуулахгүй байна гэдэг миний хувьд үнэхээр хүнд цохилт байлаа. Ажлаасаа халагдах тушаал аваад яахаа мэдэхгүй шууд л театрынхаа үйлдвэрчний эвлэлд хандсан. Бас хамгийн түрүүнд хуулийн зөвлөгөө авах хэрэгтэй гэж бодсон. Ингээд л өмгөөлөгчтэй уулзаж шүүхэд хандах шийдвэр гаргасан.

 Шүүх хурал энэ сарын 11-нд хуралдаж би гэдэг хүн анх удаа шүүх хуралд суув. Олон цаг үргэлжилсэний дараа шүүхийн шийдвэр иргэн Уянгын талд гарч МУ-ын иргэн Ө.Уянгыг ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажилд нь буцаан томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлсүгэй гэсэн шийдвэр гарлаа.

Share:
95

like

dislike

love

funny

angry

sad

wow