Б.Бат-Эрдэнэ, М.Лхагвагэрэл нар олимпын эрхээ авлаа
Киргизийн Бишкек хотод "Парис 2024" чөлөөт бөхийн олимпын эрх олгох Ази тивийн тэмцээн боллоо. Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг-д эрхийн төлөө хүч сорьсон юм. Эрчүүдийн 86 кг-д Б.Бат-Эрдэнэ Йорданы Шамил Исаковыг 9:1-ээр илүүрхэж, хагас шигшээд БНХАУ-ын Лин Жу Шенийг 1:1 буюу сүүлийн оноогоор ялснаар олимпын эрхээ авлаа. 125 кг-д М.Лхагвагэрэл эхний даваанд Энэтхэгийн Сумитыг 10:0 оноогоор цэвэр ялсан бол хагас шигшээд БНХАУ-ын Дэн Жэй Вэйг 3:0-ээр ялснаар Парисыг зорих тийзээ авлаа. Манай бөхчүүдээс 65 кг-д зодоглосон Ц.Цогбадрах Йемений Ибрахим Гузаныг 10:0 оноогоор цэвэр ялсан. Харамсалтай нь Киргизийн Эрназар Ахматалевт 12:6-гаар дийлдэж, эрхээ авч чадсангүй. Ингэснээр энэ жинд болох олимпын эрхийн сүүлийн тэмцээнд Т.Тулга оролцохоор боллоо. Эрчүүдийн 74 кг-д О.Сүлдхүү эхний тойрогт БНСУ-ын Бин Мин Год оноогоор цэвэр дийлдсэн. Мөн 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ Пакистаны Мохамед Билалыг 8:2, Тажикистаны Ахмед Масудыг 14:3-аар илүүрхсэн. Гэвч хагас шигшээд нутгийн тамирчин Бекзат Уулуд 3:3 буюу сүүлийн оноогоор хожигдлоо. 97 кг-д Узбекистаны Магоммед Ибрагимовыг 12:5-аар ялсан ч олимпын эрхийн төлөө Ираны Хамид Азарпирад 3:0-ээр дийлдлээ.
Өнөөдөр эмэгтэй зургаан жингийн барилдаан болно. Тодруулбал 53 кг-д Б.Хулан, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д П.Орхон, 76 кг-д Э.Даваанасан нар хүч үзнэ.