Самар түүж буй мэдээллийг ойн мэргэжилтний 88074009 утсаар авна
Хууль бус самар бэлтгэлтэй холбоотой мэдээллийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мэргэжилтний 88074009 дугаарт болон ойн газрын фэйсбүүк хуудсанд чатаар мэдэгдэх боломжтой аж.
Таны ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх юм. Та бүхэн хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход тусалж, иргэний үүргээ ухамсарлан бидэнтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна хэмээн Ойн газраас мэдээллээ.
Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2022 оны 282 дугаар тушаалаар ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах журмыг шинэчилж, хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр тогтоосон.