Өмнөд Солонгосын парламентын гишүүн эмэгтэйд халдаж, эмнэлэгт хүргэгджээ

1-р сарын 26, 2024 - 08:52
11 сарын өмнө
 0  34
Өмнөд Солонгосын парламентын гишүүн эмэгтэйд халдаж, эмнэлэгт хүргэгджээ

Өмнөд Солонгосын парламентад эрх баригч намыг төлөөлдөг гишүүн эмэгтэй өчигдөр орой халдлагад өртсөн байна. Орон нутгийн цагаар 17:00 цагийн үед Сөүл хотын


Ганнам дүүрэгт явж байсан гишүүн Бэй Хюн Жин рүү нэг эрэгтэй ойртож ирээд чулуугаар толгойн ар хэсэгт нь цохижээ. Дагзнаасаа цус алдсан улс төрчийг ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна.

Сүнчунхян их сургуулийн эмнэлэг гишүүн эмэгтэй амь насанд халгүй, хөнгөн бэртэл авсан, биеийн байдал нь тогтворжсон тухай сүүлд мэдээлжээ. Гишүүний биед халдсан этгээдийг Ганнам дүүргийн цагдаагийн газарт саатуулсан байна. 40 настай Бэй Хюн Жин өмнө нь телевизийн хөтлөгч байсан бөгөөд 2020 онд анх удаа парламентын гишүүнээр сонгогджээ. Тэрбээр 2022 онд богино хугацаанд ерөнхийлөгч Юн Сүк Ёлын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан юм.


Өмнөд Солонгост сар хүрэхгүй хугацааны дотор хоёр дахь улс төрч халдлагад өртөж байна. Өмнөд Солонгосын ерөнхий сайд Хан Дук Со хуулийн байгууллагуудад хэргийг нарийн шалгаж, бусад улс төрчдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэг өгчээ.

Share:
34

like

dislike

love

funny

angry

sad

wow