Өсвөр насны охид нэгийгээ орцонд зодсон хэрэгт холбогдогчдыг шалгаж байгаа
Охид нэгнийгээ орцонд зодож буй бичлэг нийгмийн сүлжээнд тархсан.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв энэ тухай "Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр тус хэрэг бүртгэгдсэн. Иргэн "С"-ээс "Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Олимп" хотхоны 16 давхарт дөрөвдүгээр сарын 11-ний өдөр манай охиныг зодсон байна" гэсэн гомдол, мэдээлэл ирүүлсэн. Энэ хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс зөрчлийн бүртгэлтийн хэрэг нээн холбогдогч охидыг тогтоож, шалгалтын ажиллагаа явуулж байгаа" гэв.