Тэмбүүгийн өвчлөлөөр Өмнөговь аймаг улсад тэргүүлж байна

10-р сарын 11, 2024 - 12:13
2 сарын өмнө
 0  111
Тэмбүүгийн өвчлөлөөр  Өмнөговь аймаг улсад тэргүүлж байна

Бэлгийн замаар дамжин халдварладаг 30 гаруй төрлийн өвчин байдгаас манай улсад тэмбүү, заг хүйтэн, ХДХВ/ДОХ, трихомониаз зэрэг халдварууд зонхилж эдгээрийг бүртгэж, мэдээлдэг.

2024 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 6899 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 38 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна.

Задалбал, 45.1 хувийг тэмбүү, 33.8 хувийг заг хүйтэн, 20.8 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж, тэмбүүгийн өвчлөл 402 тохиолдлоор өсчээ.

Тодруулбал,

  • Өмнөговь аймагт 14.2 хувь
  • Говьсүмбэр аймагт 11.6 хувь
  • Баянхонгор аймагт 11.3 хувь
  • Дорнод аймагт 11.2 хувь 
  • Улаанбаатар хотод 12.1 хувь буюу улсын дундаж үзүүлэлтээс 2.3-5.3 хувиар өндөр байна.
Share:
111

like

dislike

love

funny

angry

sad

wow