Израил Бейрутийн төвд цохилт өгч 22 хүн амь үрэгдэж, 117 хүн бэртжээ

10-р сарын 11, 2024 - 12:22
2 сарын өмнө
 0  12
Израил Бейрутийн төвд цохилт өгч 22 хүн амь үрэгдэж, 117 хүн бэртжээ

Израилын зэвсэгт хүчин Ливаны нийслэл Бейрутийн төв бүсэд пүрэв гарагт  цохилт өгсний улмаас 22 хүн амь үрэгдэж, 117 хүн бэртжээ. ASU.mn


 Бейрутийн төвд байрладаг хоёр орон сууцны хороололд агаарын цохилт өгсөн юм. Израилын зэвсэгт хүчин тэдгээр хорооллуудад Хезболлатай холбоо бүхий хэт даврагч бүлэг байсан гэж мэдэгджээ. Хезболлагийн эрхэлдэг “Al Manar TV” мэдээлэл хийхдээ тус бүлгийн аюулгүй байдлын албаны дээд тушаалтан Вафик Сафаг хөнөөх оролдлого гарсан ч бүтэлгүйтсэн гэсэн юм. Сафа агаарын цохилтод өртсөн барилгын аль нэгэнд байгаагүй аж. Газын зурвасын дайн эхэлснээс хойш Израил, Хезболла хил дээрээ жижиг хэмжээний мөргөлдөөн үүсгэсэн. Тэгвэл одоо тус мөргөлдөөн хурцдаж, Израил Ливаны өмнөд бүсэд цэргээ оруулж хуурай газрын довтолгоо эхлүүлсэн.


 Пүрэв гарагт Бейрутэд болсон цохилтын хажуугаар Израилын арми НҮБ-ын энхийг сахиулагчид руу гал нээж, хоёр энхийг сахиулагч бэртжээ. 

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow