Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр И.Нарантуяа гэгч эмэгтэй хаус барин амьдарч байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд байшин барьсан тухай мэдээлэл хэдхэн сарын өмнө цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдэд тайлбар мэдээлэл өгөхдөө
"И.Нарантуяа гээд АН-ын гишүүн хүний газар юм билээ. Газрыг нь Э.Бат-Үүл дарга олгосон. Нөхөр нь Баянзүрх захын эзэн. Улаанбаатарт 2 сая гаруй хүн амьдарч байхад, ганцхан тэднийх "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-ийн хашаанд амьдарч байна. Энэ асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа"
хэмээсэн юм.