Банкны хоёр, улсын бүртгэлийн газрын хоёр хүнийг яллагдагчаар татжээ

10-р сарын 3, 2024 - 08:17
3 сарын өмнө
 0  33
Банкны хоёр, улсын бүртгэлийн газрын хоёр хүнийг яллагдагчаар татжээ
Н эр бүхий арилжааны банкны ажилтнууд, улсын бүртгэлийн газрын мэргэжилтнүүдтэй нийлж мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Үүнд банкны хоёр, улсын бүртгэлийн газрын хоёр хүнийг яллагдагчаар татсан байна.

Ингэхдээ банкны ажилтнууд бусдын данснаас мөнгө гаргаж, улсын бүртгэлийн ажилчид нэг хүний мэдээллийг 500 мянган төгрөгөөр зарсан байж болзошгүй байдал тогтоогджээ. Одоогоор хэрэгт холбогдогчдод шүүгчийн захирамжаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Албан бус мэдээллээр банкны ажилчид 80 гаруй хүний дансны мэдээлэл, тоон гарын үсгийг авч, их хэмжээний мөнгийг бусдын дансруу шилжүүлэн авсан аж.  “Нэр бүхий банкны ажилчид төрийн байгууллагын алба хаагчид бүлэглэж  мөрийтэй зохион байгуулсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн есдүгээр сард банкны ажилчид болон улсын бүртгэлийн ажилтнууд мөн нэр бүхий иргэд бүлэглэж цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгаж байгаа.

Одоогоор долоон хүнийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж, саатуулжээ.

Share:
33

like

dislike

love

funny

angry

sad

wow