Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана
Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос тодруулснаар энэ жил 189,000 орчим айл өрх цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдана гэж тооцоолоод улсын төсөвт 30.5 тэрбум төгрөгийг тусгажээ.
Хэрэглэгч тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, хоёр тарифт тоолууртай байх шаардлагыг журамд тусгасан байдаг. Энэ дагуу зохицуулагдана. Тарифын хөнгөлөлт үзүүлэх хугацаа 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.