Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

7-р сарын 3, 2023 - 07:59
1 жил өмнө
 0  12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Аргын тооллын 2023 оны долоодугаар сарын 03. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Зуны дунд шар морь сарын 15. Сумьяа гараг. Суулга одтой, гурван хөх мэнгэтэй хар нохой өдөр.

Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow