Өсвөр насныхныг албадан сургалтад хамрууллаа
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Чингэлтэй дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, ерөнхий боловсролын 24 дүгээр сургууль, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газартай хамтран шүүхээс хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан өсвөр насны хүүхдүүдийг сургалтад хамрууллаа.
Сургалтыг "Хорт зуршлын сөрөг нөлөө", "Хувь хүний хөгжил, ирээдүйн зорилго зорилт", "Зөрчлийн тухай хууль" сэдвээр зохион байгуулж, амжилттай оролцсон хүүхдүүдэд Чингэлтэй дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс гэрчилгээ олголоо.