Урт цагааны барилгыг нурааж эхэллээ
Урт цагааны барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулах ажил хийгдэж байна. Урт цагаан үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул нийслэлийн өмчөөс хассан юм. Тодруулбал, тус төвийг ашиглалтын явцад арчилгаа тордолгоо тогтмол хийгээгүй, газар хөдлөлийн эсрэг арга хэмжээг тооцоололгүй барьсан зэрэг шалтгаанаас үүдэж ийн шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа.
Дээрх шийдвэрийн дараа барилгын нэгдүгээр корпусыг буулгаж, түр хашаагаар хамгаалсан байдалтай байсан юм.