Оюутолгойн хангамжийн менежер Д.Амартүвшин, Б.Сэржмаа,  ахлах мэргэжилтэн Ч.Нэргүй, баяжуулахын дарга М.Ганболд нарыг баривчилжээ

10-р сарын 24, 2025 - 12:26
21 өдрийн өмнө
 0  314
Оюутолгойн хангамжийн менежер Д.Амартүвшин, Б.Сэржмаа,  ахлах мэргэжилтэн Ч.Нэргүй, баяжуулахын дарга М.Ганболд нарыг баривчилжээ

 Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан тушаалтанд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гүйцэтгэх ажиллагааны хүрээнд байр болон автомашинд нь нэгжлэг хийж, ТЕГ-аас цагдан хорьсон тухай бид мэдээлсэн.Нэгжлэгээр их хэмжээний мөнгө, олон тооны үл хөдлөх хөрөнгө, автомашин эзэмшиж байсан нь тогтоогджээ. Тэгвэл ТЕГ-ын гүйцэтгэх ажиллагаагаар Хангамжийн менежер Д.Амартүвшин, Б.Сэржмаа, Хангамжийн ахлах мэргэжилтэн Ч.Нэргүй, Баяжуулахын дарга М.Ганболд нарыг баривчилжээ. Тэднийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгон, авлига авч хууль бусаар олсон орлогоо цэвэршүүлэх зорилгоор тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлж зах зээлд эргэлдүүлэх замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж буй юм байна.

Share:
314

like

dislike

love

funny

angry

sad

wow