Тесла хамгийн хүчирхэг, хурдан загвараа 53 мянган долларын үнэтэй ирэх зунаас худалдаанд нийлүүлнэ

4-р сарын 26, 2024 - 17:28
8 сарын өмнө
 0  21
Тесла хамгийн хүчирхэг, хурдан загвараа 53 мянган долларын үнэтэй ирэх зунаас худалдаанд нийлүүлнэ

Тесла өнгөрсөн намар шинэчлэгдсэн "Performance 3" цахилгаан машины хамгийн хүчирхэг, хамгийн хурдан өөрчлөлтийг танилцуулав.


Шинэ загварын аэродинамик элементүүд нь өргөх хүчийг 36 хувиар бууруулсан бол агаарын эсрэг урсгалыг 5 хувиар багасгажээ. Мөн машины хүчин чадал 32 хувиар, эргэлтийн дээд агшин нь 16 хувиар тус тус нэмэгдлээ. Үүний үр дүнд хос хөдөлгүүртэй цахилгаан машин 510 м.хүчтэй (741 Нм) болж 2.9 секундын дотор хурд авч 262 км/цагийн хурд үзүүлнэ.


Машин нэг удаагийн цэнэгээр 476 км замыг туулна.53 мянган долларын үнэтэй шинэ загварыг ирэх зунаас худалдаанд нийлүүлэх юм.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow