835 мянган ам.долларыг 17 суралцагчийн хувийн данс руу шилжүүлжээ
БЗС-гаас гадаадын их, дээд сургуульд зээлээр суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг тухайн хүний хувийн дансанд шилжүүлсэн зөрчлийг арилгах талаар АТГ-аас 2022 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 02/353 дугаартай албан бичгээр мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнтэй арга хэмжээг аваагүй байна.