Киргиз, Казахстан, БНСУ, БНХАУ-д оршин сууж буй 25 этгээдийг шилжүүлэн авч ирнэ
Авлигатай тэмцэх “Шувуу” ажиллагааны хүрээнд
- Бүгд Найрамдах Киргиз Улсад хэрэгт холбогдон хоригдож байгаа нэг,
- Бүгд Найрамдах Казахстан Улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурав,
- БНСУ-д байгаа зургаа,
- БНХАУ-д байгаа хоёр зэрэг оршин суугаа улс, хаяг нь тогтоогдсон нийт 25 этгээдийг шилжүүлэн авч ирэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгажээ.
Мөн оршин суугаа улс нь тогтоогдоогүй байгаа нийт 22 этгээдийн эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхээр болжээ.