Ж.Сүхбаатар бухимдав
НЗДТГ-т ногоон автобус нийлүүлсэн "Тэнүүн Огоо" ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуягийг цагдан хориод буй. Мөн тус компанийн эцсийн өмчлөгчөөр Сүхбаатарын Нямгэрэл гэх эмэгтэй бүртгэлтэй байдаг аж. Харин үүнийг Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатарын охин гэх мэдээлэл цахим орчинд гарсан юм.
Энэ асуудалд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Ядаж гүйцэд уншиж баймаар. Наад хүн чинь гүйцэтгэх захирал, эцсийн өмчлөгч нь гэж байна шүү дээ. Хэрэв үнэн бол наад компани бараг миний компани болох бусуу. Тэгээд ч надад төрсөн охин, надаар овоглодог эмэгтэй хүн, надаар овоглодог ийм хүн байхгүй" хэмээн жиргэсэн байна.