Женни эрүүл мэндийн шалтгаанаас болж аялан тоглолтоо үргэлжлүүлэх боломжгүй болжээ
Алдарт BLACKPINK-ийн Born Pink дэлхийн аялан тоглолт Мельбурн хотод товолсон цагтаа болж байв. Энэ үед хамтлагийн гишүүн Женнигийн бие муудаж тоглолтын дундуур тайзыг орхисон байна.
Женни Melbourne дэх BORN PINK тоглолтын өдөр муудан өдөржин бөөлжсөн ч дусал залгуулаад soundcheck-дээ ороогүй гэнэ. Тоглолтоо эхлүүлж тайзан дээрээ гарч ирсэн ч дундаас нь биеийн байдал муудсанаар тайзаа орхижээ. Тоглолтын төгсгөлийг үлдсэн гурван гишүүн нь үргэлжлүүлэх болсноо мэдэгдээд байна.Женнигийн шүтэн бишрэгчид сэтгэл гонсгор байгаа аж.
BLACKPINK-ийн Ружэ хэлэхдээ "Бид Мельбурн хотод байгаадаа маш их догдолж байсан. Гэвч гэнэтийн зүйл тохиолдож бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож чадаагүйд бид маш их гунигтай байна. Тэр тайзны ард үнэхээр сэтгэл дундуур байгаа. Та бүхний хайр итгэлээр бие нь хурдан сайжирна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. ХАрин Женнигийн шүтэн бишрэгчид түүний эрүүл мэндэд зовж буйгаа илэрхийлж байгаа бөгөөд удахгүй идгэнэ гэдэгт итгэлтэй байгаа