ЗГ: Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тулгамдсан асуудлаар хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм байна.
- Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар,
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуультай холбогдох зарим асуудлын талаар,
- Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлын талаар,
- Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл,
- Төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлэх "Цаасгүй засаг" арга хэмжээний явц,
- Иргэдээс төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандан 2024 оны жилийн эцсээр гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар,
- Монгол Улсын Засгийн газрын 2020- 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ