Зэвсэгт халдлагын улмаас амь үрэгдэгсдийн тоо 62-д хүрсэн талаар мэдээлэв
ОХУ-ын Москва хотын концертын танхимд 22-нд (орон нутгийн цагаар) зэвсэгт халдлагын улмаас амь үрэгдэгсдийн тоо 62-д хүрчээ. "Ройтерс" болон "ТАСС"-ын мэдээлснээр, тэр орой Москвагийн баруун хойд хэсэгт байрлах "Крокус Сити Холл"-д зэвсэгт этгээдүүд нас хүйс ялгалгүй галт зэвсгээр бууджээ.
Улмаар томоохон хэмжээний гал гарсаны улмаас амь үрэгдэгсдийн тоог 62 гэж урьдчилсан байдлаар тооцоолж байна. Цаашид энэ тоо нэмэгдэх бололтой. Амиа алдсан хүмүүсийн дунд хүүхдүүд байгаа талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ. Буудалцааны үеэр хэд хэдэн хүүхэд шархадсан гэж Оросын эрх баригчид мэдэгдэв. Буудалцааны дараахан ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) урьдчилсан тооцоогоор 40-өөд хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан байна.
Оросын эрх баригчид үүнийг "террорист халдлага" гэж тэмдэглэж, зэвсэгт этгээдүүдийг мөрдөж байгаа гэж мэдэгджээ.