Зэвсэгт этгээдүүд Парисын төвд байх “Bulgari” брэндийнд дэлгүүрээс олон саяын үнэ бүхий бараа дээрэмджээ

5-р сарын 1, 2023 - 09:59
2 жил өмнө
 0  19
Зэвсэгт этгээдүүд Парисын төвд байх “Bulgari” брэндийнд дэлгүүрээс олон саяын үнэ бүхий бараа дээрэмджээ

 Францын нийслэл Парис хотын төвд оршдог “Bulgari” брэндийн дэлгүүрт зэвсэгт этгээдүүд халдаж, олон сая еврогийн хохирол учруулжээ.

Өнгөрсөн бямба гаригийн өдрийн 1:45 цагт хоёр мотоцикл хөлөглөсөн гурван хүн тус дэлгүүрт дайрч орж, үнэт эдлэлүүдийг дээрэмдээд зугтсан тухай цагдаагийн албаны эх сурвалж мэдээлэв. Халдсан этгээдүүдийн  хоёр нь урт буугаар зэвсэглэсэн байсныг гэрчүүд мэдээлсэн байна. Дэлгүүрийн хохирлын хэмжээг үнэлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд хэдэн сая евро хүрэх нь тодорхой байгаа гэнэ. Парисын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд оршдог “Bulgari” брэндийн энэ дэлгүүр өмнө нь 2021 оны есдүгээр сард бас зэвсэгт халдлагад өртөж, 10 сая еврогийн үнэтэй бараагаа дээрэмдүүлж байсан аж.  Дээрэмд оролцсон нэг этгээд цагдаа нарт буудуулж шархдан баривчлагдаж байсан юм. 2022 оны зургаадугаар сард дээрх халдлагыг үйлдсэн 26, 37 настай өөр хоёр хүн баригдаж байжээ. Италийн үнэт эдлэлийн “Bulgari” брэндийг Францын LVMH групп эзэмшдэг юм.

Share:
19

like

dislike

love

funny

angry

sad

wow