Боловсролын зээлийн сантай холбогдуулан 3000 хүнээс мэдүүлэг авчээ
Мөрдөн байцаах албанаас өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Тус алба Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг шалгаж эхэлжээ. Тус сангийн 16 жилийн хугацааг хамарсан шалгалт хийж байна. Шалгалтын явцад Боловсролын зээлийн сангийн архивын зарим баримт байхгүй, дутуу байгаа нь хүндрэл учруулж байна гэв. Мөрдөн байцаагчид амралтын өдрүүдэд ч гэрчийн мэдүүлэг авч байгааг ойлгон, хүндэтгэлтэй хандахыг иргэдээс хүслээ. Боловсролын зээлийн сантай холбогдуулан 3000 хүнээс мэдүүлэг авсан байна.
Шалгалтаар олон зуун оюутны хувийн хэргийг шалгана. Гадаад хэлний бэлтгэлдээ сурснаас хойш цааш сурсан эсэх нь тодорхойгүй, Монголд эргэж ирээгүй, IELTS, TOEFL-ийн шалгалтын материал нь дутуу гэх мэт зөрчил нийтлэг илэрчээ.
Эхний ээлжид БЗС-гаас тэтгэлэг зээл авч, гадаадад сурсан оюутнуудыг шалгаж байна. Дараа нь дотоодод сурсан оюутнуудын хувийн хэргийг шалгах юм.