Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг есдүгээр сарын 15-нд нээж амжихгүй

8-р сарын 20, 2023 - 14:00
1 жил өмнө
 0  10
Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг есдүгээр сарын 15-нд нээж амжихгүй

Зайсангийн төмөр бетон гүүрний өргөтгөл, шинэчлэлийн ажил 62 хувь, шинэ гүүрний ажил 98 хувьтай, инженерийн шугам сүлжээний ажил 90 хувьтай үргэлжилж байна.

Шинэ гүүрийг нээсний дараагаар хуучин гүүрийг хүчитгэж шинэчилнэ.

Тус Гүүрийг Наймдугаар Сарын 15-Нд Нээхээр Төлөвлөсөн Боловч Бороо Орж, Туул Голын Усны Түвшин Нэмэгдсэнтэй Холбоотойгоор Хугацаа Алдсан Гэдгийг Албаныхан Онцлов.

Мөн инженерийн шугам сүлжээний сувагчлал шаардлага хангахгүй байсан нь хүндрэл учруулж буй аж.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг: Түгжрэлийг бууруулах хүрээнд хийж байгаа хамгийн том гүүрэн байгууламжийн нэг нь Зайсангийн гүүр. Хоногт 26 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай 225 метр урт гүүр. Наймдугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч бороо их орж, үер болсон, мөн инженерийн шугам сүлжээний ажилтай холбоотойгоор 20 орчим хоног алдлаа. Есдүгээр сарын 15-нд хөдөлгөөнийг нээнэ гэв.

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow