Б.Дугархүү эмчийг хөрнгө завшсан хэргээр шалгаж эхэлжээ

3-р сарын 22, 2024 - 09:36
9 сарын өмнө
 0  37
Б.Дугархүү эмчийг хөрнгө завшсан хэргээр  шалгаж эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөх Б.Дугархүүг хөрөнгө завшсан үндэслэлээр шалгаж эхэлжээ. Тэрбээр "Ай ёо доктор" ХХК-ийг 2018 оны нэгдүгээр сард үүсгэн байгуулсан гэдэг.  "Б.Дугархүү уг компаниараа дамжуулж Эрүүл мэндийг дэмжих сантай 2022 оны гуравдугаар сард эрүүл мэндийн боловсрол олгох 12 төрлийн нэвтрүүлэг бэлтгэх гэрээ байгуулжээ. Ингэхдээ уг гэрээг дүгнэсэн акт үйлдэлгүйгээр "Ай ёо брэнд" ХХК нь ямар нэгэн ажил гүйцэтгээгүй байхад нь 278 сая төгрөгийн санхүүжилт олгосон нь аудитын байгууллагын дүгнэлтээр ил болсон тухай хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Түүнийг авсан мөнгөөрөө автомашин, 9911-тэй дугаар худалдан авсан байж болзошгүй" гэх үндэслэлээр шалгаж байгаа бололтой.

Түүний хувьд 2021 оны 11 сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөхөөр эмчээр ажиллаж эхэлжээ.

Share:
37

like

dislike

love

funny

angry

sad

wow