Замын-Үүд, Хавирга, Бичигт боомтуудаар иргэд хувийн автомашинаараа хил нэвтэрдэг боллоо

3-р сарын 23, 2024 - 11:51
9 сарын өмнө
 0  104
Замын-Үүд, Хавирга, Бичигт боомтуудаар иргэд хувийн автомашинаараа хил нэвтэрдэг боллоо

 Монгол Улсын Замын-Үүд, Хавирга, Бичигт, Шивээхүрэн хилийн боомтуудаар наймаас доош суудалтай хувийн автомашинаараа хил нэвтрэх боломжтой боллоо. Тодруулбал, Монгол-Хятадын хилийн Хавирга-Ар хашаат боомтоор наймаас доош хүний суудалтай автомашиныг 2024-03-14-ний өдрөөс нэвтрүүлж эхэлсэн. Мөн Бичигт-Зүүнхатавч боомтоор 2023-03-21-ний өдрөөс наймаас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байна. Ингэхдээ эхний ээлжид тухайн хил орчмын бүс нутагт амьдарч байгаа иргэд өөрсдийн хувийн тээврийн хэрэгслээрээ нэвтрэх боломжтой юм. Цаашид БНХАУ-ын Шиньжан-Уйгарын өөртөө засах орны Өрөмчтэй хиллэж байгаа хилийн боомтуудаар 8-аас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байна. Түүнээс гадна Замын-Үүд хилийн боомтоор хоёр талын холбогдох байгууллагууд мэдээлэл солилцож, 1100 орчим тээврийн хэрэгслээр иргэд хил хооронд зорчиж байна.

Share:
104

like

dislike

love

funny

angry

sad

wow