Зам тээврийн ослоор хүний амь эрсэджээ
Өнөөдөр буюу 2024.03.03-ны өдөр "Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашинд мөргүүлсэн гэх хүн хүргэгдэн ирээд амь насаа алдсан" тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллаж, зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгсэл болон жолоочийг олж тогтоон, холбогдох шалгалтыг явуулж байна. Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ явганаар замын зорчих хэсгээр явахгүй байх, жолооч нар үзэгдэх орчин хязгаарлагдмал хэсэгт хурдыг зөв тооцох зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоно уу.