Шалгалтад нийт 87 объектыг хамруулж, 36 аж ахуйн нэгжид шаардлага хүргүүллээ

6-р сарын 23, 2023 - 07:59
2 жил өмнө
 0  9
Шалгалтад нийт 87 объектыг хамруулж, 36 аж ахуйн нэгжид шаардлага хүргүүллээ

Хотын стандарт, хяналтын газраас хотын баталсан стандартыг сурталчлан таниулах, бүх нийтийн мэдлэг, ойлголтыг төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлж байна.

Энэ хүрээнд авто зам, замын байгууламжийн ашиглалтад стандарт мөрдүүлэх, иргэдийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт шалгалт хийлээ.

Шалгалтад нийт 87 объектыг хамруулж, 36 аж ахуйн нэгжид 21 албан шаардлага, гурван зөвлөмж, хоёр дүгнэлт хүргүүлэн, нэг байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулав.   

Мөн авто зам, замын байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах тухай зөвлөмж хүргүүлсэн юм. Тодруулбал,

  1. Авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, шинэчлэлт, өргөтгөлийн ажил гүйцэтгэх үеийн аюулгүй байдал
  2. Авто зам, замын байгууламжийн техник технологийн аюулгүй ажиллагаа
  3. Гүүрийн барилга, засварын ажлын аюулгүй ажиллагаа гэсэн гурван төрлийн зөвлөмж хүргүүллээ.
Share:
9

like

dislike

love

funny

angry

sad

wow