Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох шүүх хурлыг хойшлууллаа
Гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан яруу найрагч Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг зургадугаар сарын 30-нд хийхээр болж, шийдвэрлэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шүүх хуралдааныг хойшлуулсан үндэслэлийг шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг "шүүх бүрэлдэхүүнтэй"-гээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч "Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнд оролцож байгаа, мөн шүүгдэгч Ц.Хулангийн нэг өмгөөлөгч "Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой дээрх шүүх хуралдаанд бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэн өмгөөлөгчөөр оролцож байх тул шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэв гэсэн юм.