Загасчилж яваад амиа алджээ
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян багийн “Даян нуур” гэдэг газар “Хар чулуут”-ын голд загасчилж байсан таван хүний нэг нь голын ус руу унаж живжээ. Энэ тухай дуудлагыг 08 дугаар сарын 22-ны өдрийн 15:40 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид иргэн 21 настай эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 20:25 цагт 8 метрийн гүнээс цогцсыг гарган, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.