Явган зорчигчийг мөргөөд зугтаасан жолоочийг олжээ
Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Гурван гал эмнэлгийн туслах замд улсын дугаар нь тодорхойгүй суудлын автомашин хүн мөргөчихөөд зугтаасан байна. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20:55 цагт ирж, эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж, холбогдогчийг олж тогтоон, шалгаж байна. Урьдчилсан байдлаар явган зорчигч нь 1,75%-согтолттой замын зорчих хэсэг рүү орсон байж болзошгүй байна. Тээврийн цагдаагийн албанаас:
Ослын талаар Цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослын газрыг орхиж явахгүй байх. Явганаар хөдөлгөөнд оролцохдоо зорчих хэсэг дээр зогсохгүй, саатахгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн биеэ авч явах чадваргүй үедээ зам хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.