Яармагт гарцаар гарч явсан хүн мөргүүлж, газар дээрээ нас баржээ
Яармагийн замд өчигдөр буюу энэ оны аравдугаар сарын 21-ний орой зам тээврийн осол гарч, гарцаар гарч явсан 60 орчим насны эмэгтэйг мөргөж, газар дээрээ амь насаа алдсан байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 21-ний өдрийн 19.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, Вива ситигийн өмнөх явган хүний гарцаар гарч буй хүн машинд мөргүүлсэн тухай дуудлага бүртгэгдсэн. Тус дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын ажилчид очиж шалгахад Приус-20 маркийн автомашинтай жолооч зам тээврийн осол гаргаж нэг иргэн амь эрсэдсэн байсан. Одоогоор тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.