Яармагийг I хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийг ирэх зургаадугаар сард нээнэ

4-р сарын 10, 2024 - 17:40
8 сарын өмнө
 0  277
Яармагийг I хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийг ирэх зургаадугаар сард нээнэ

Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын зорчих хөдөлгөөнийг энэ оны зургаадугаар сарын 1-нд нээнэ гэдгээ гүйцэтгэгч тал мэдэгдлээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр тус бүтээн байгуулалтын байршилд ажиллан, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Яармагийг I хороололтой холбосон уг гүүр нь анхны зургаан эгнээтэй, дөрвөн өнцөгт амрах тавцантай, хоёр талдаа явган хүний замтай, 32 метр өргөнтэй, 483.1 метр урттай байх бөгөөд гүүрний бүтээн байгуулалтад “Мотор сервис” ХХК, “Туулын гүүр далай” ХХК, “Тэргүүн саруул зам” ХХК гэх гурван компани оролцож байгаа. Мөн “Тотал инж” ХХК авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж байна. Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдах ба эхний гүүр нь 36.7 метр урт.


Энэ нь Туул голын салаа дээр баригдаж байгаа бол дараагийнх нь 391.5 метр урттай. Харин гурав дахь гүүр нь 54.8 метр урт бөгөөд Дунд гол дээр барьж байгаа юм.No description available.

Share:
277

like

dislike

love

funny

angry

sad

wow