Малдаа явсан залуугийн цогцсыг Туул голоос олжээ
Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрс багийн “Цуурайн-Үзүүр” гэдэг газарт мал хариулж явсан иргэн “Туул” голын усанд живжээ. Түүний өмсөж явсан хувцас нь голын эрэгт байсан бөгөөд унаж явсан морь нь гэртээ эзэнгүй ирсэн тухай дуудлагыг 08 дугаар сарын 12-ны өдрийн 21.48 цагт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид 23 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг 08 дугаар сарын 14-ний өдрийн 07:00 цагаас эхлэн зохион байгуулж, мөн өдрийн 12.37 цагт голын 4.5 метрийн гүнээс цогцсыг гарган, сумын Цагдаагийн хэсгийн экологийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.