Б.Батцэцэг: С.Эрдэнийг консулаар томилох боломжгүй учраас дэд консулаар томилсон, намын даргаар ажиллаж байсан, орос хэлтэй
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Элчин сайд болон консул, дэд консулын томилгооны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ "Хамтарсан Засгийн газарт орсон Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд надад санал тавьж байгаа. Мөн Ерөнхий сайд надад үүрэг өгсөн. Зарчмаа барьж, хамтарсан Засгийн газарт ажиллаж буй боловсон хүчнүүдийг тодорхой хэмжээнд томилох үүрэг өгсөн. Гурван консулын газарт гурван намаас хүн томилогдсон. Дараа нь санал болгосон хүмүүст бид шалгуураа тавьж, хэлний шалгалт авч байгаа. Боломжгүй зарим хүмүүст боломжгүй гэдэг хариуг өгсөн.
С.Эрдэнийн хувьд намын даргаар ажиллаж байсан, орос хэлтэй. Ардчилсан намаас санал болгосон. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилох боломжгүй учраас дэд консулаар тавьж байгаа. Консулын газар нь түлхүү иргэдтэй ажилладаг. Чикаго хотод харьцангуй олон монголчууд ажиллаж, амьдардаг хот. Тэгэхээр иргэдтэй харилцах харилцааг нь бодож энэ хотод дэд консулаар томилсон."
гэлээ.