Уулчны цогцос олсноосоо унаж хэдхэн метрийн гүнд гацсан байдалтай олджээ

5-р сарын 17, 2024 - 12:45
7 сарын өмнө
 0  1841
Уулчны цогцос олсноосоо унаж хэдхэн метрийн гүнд гацсан байдалтай олджээ

Дэлхийн дээвэр Эверестийн оргил руу хүчилтөрөгчийн баггүйгээр авиралт хийхээр эхлүүлсэн уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар энэ сарын 12-наас хойш сураггүй болосон. Аврагчид өнөөдөр өглөө Эверестийн оргилын 8550 метр орчмоос Ц.Өсөхжаргалын цогцсыг олсон талаар "Himalayantimes" мэдээллээ. Тэрээр олсноосоо унаж хэдхэн метрийн гүнд гацсан байдал олджээ. Аврагчид түүний цогцсыг аюулгүй байршуулсан бөгөөд хохирогчийн ар гэрийнхэнтэй тохиролцсоны дараа цаашид арга хэмжээ авах болно гэдгээ хэлсэн байна.

Аврах ажиллагаанд оролцож буй шерпа "Уулчин Л.Пүрэвсүрэнгийн хувь заяа одоогоор тодорхойгүй байна. Тавдугаар сарын 19-нд оргилд гарах дараагийн цонх нээгдэнэ. Тэр үед уулчныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлнэ" гэжээ.

Share:
1841

like

dislike

love

funny

angry

sad

wow