Урт цагааны арын 39-р байрны 6 давхрын айл байрандаа засвар хийхээр даацын ханыг нураажээ

5-р сарын 17, 2024 - 13:43
1 жил өмнө
 0  2288
Урт цагааны арын 39-р байрны 6 давхрын айл байрандаа засвар хийхээр даацын ханыг нураажээ

Чингэлтэй дүүргийн 3-р хороо урт цагааны арын 39-р байрны 6 давхрын айл байрандаа засвар хийхээр даацын ханыг нураажээ.

Нэг иргэн цахим хаягтаа "Нэг орк айл нүүж ирээд засвар хийж байна гээд даацын гол ханыг нураачихлаа. Байр тэр чигтээ доргиод оршин суугчид шаардлага тавиад дийлээгүй байх юм. Барилгын инжeнeр хүн хараад "Газар хөдлөлтийн үед ачаалал авах зориулалттай ханыг нураасан байна, зоорийн давхраас 9-н давхар дуустал үргэлжилсэн хана байх ёстой. Мулгуу гэхэд арай дэндүү мулгуу байна даа. Барилга нурах эрсдэлтэй, реконстракшн төвөөр дүгнэлт гаргуулах шаардлагатай, тэгээд хүчитгэх зураг хийлгэж, мэргэжлийн байгууллагаар хүчитгэх арга хэмжээ зайлшгүй авахуул!" гэжээ.

Share:
2288

like

dislike

love

funny

angry

sad

wow