УУЛЧДЫН ЦОГЦСЫГ АВЧИРЧ АМЖААГҮЙ Ч ОРШУУЛАХ ЁСЛОЛЫГ ӨНӨӨДӨР ХИЙЖ БАЙГАА АЖ
Уулчдын цогцсыг ууланд үлдээхгүй, буулгаж ирэх талаар “Adventure Sports Cover 360” даатгалын компани 8К-тай хамтарч ажилласан байна.
Тус компанийн төлөөлөл Пратек Гупта “Бид цогцсыг суурь бааз руу буулгаж, эх оронд руу нь илгээх төлөвлөгөөтэй байна” хэмээгээд талийгаачдын ар гэр, Монголын консулын газартай хэлэлцэж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэнгийн ар гэр Непаль руу хөдөлсөн байна.
Одоогоор талийгаачдыг Катмандуд чандарлаж, улмаар нутагт нь авчрах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа гэлээ.