УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО: Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар 4-р кемпээс дээш яваад 2 хоногийн турш холбоогүй, сураггүй байна

5-р сарын 14, 2024 - 18:25
7 сарын өмнө
 0  981
УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО:  Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар 4-р кемпээс дээш яваад 2 хоногийн турш холбоогүй, сураггүй  байна

 Дэлхийн дээвэр Эверест (8848 м д.т.д) оргил руу авиралт хийхээр 3 уулчид маань явсан билээ.  


Авиралтаа эхлүүлсэн 3 уулчны нэг Д.Отгонхүүгийн бие муудаж үндсэн кэмпт ирсэн бол авиралтаа үргэлжлүүлсэн Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар маань 4-р кемпээс дээш яваад 2 хоногийн турш холбоогүй, сураггүй байгаа тул эрэн хайх ажиллагааг өнөөдөр нэн яаралтай эхлүүлж байна. Туслах хүсэлтэй мэссэжүүд их ирж байгаа тул тус бүрийн гэр бүлтэй холбогдохыг МУҮХ зүгээс хүсч байна. Непалийн уулын холбооноос ирүүлэх мэдээг цаг алдалгүй хүргэх болно.


Дор бүрнээ залбиран сайн мэдээг хүлээж сууя.

УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБОО

Share:
981

like

dislike

love

funny

angry

sad

wow